Төв болон орон нутгийн Улсын нөөцийн салбарын албан хаагчид ОХУ-ын нөөц газрын харъяа Торжок хот дахь политехникийн коллежид сургалтанд хамрагджээ.
Энэхүү сургалтанд бараа, материалын хадгалалтын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна. Тус коллеж нь ОХУ-ын 1300 гаруй нэр хүндтэй сургуулиас шилдэг 100 сургуулийн нэгээр шалгарсан, Европын стандартыг бүрэн хангасан сургалт явуулдаг аж.
Манай улсын нөөцийн салбарын албан хаагчид нөөцийн бараа материалыг хүлээн авах, хадгалах, хадгалалтын хугацаанд хяналт тавих, гаргах талаар тусгайлан бэлтгэсэн программын дагуу 72 цагийн сургалтанд хамрагджээ. Албан хаагч бүр сургалтанд идэвх чармайлттай оролцож Торжокийн политехникийн коллежид хүнсний болон барааны удаан хадгалалтын чиглэлээр сургалтанд хамрагдсан гэрчилгээг сургуулийн удирдлагуудаас гардан авлаа гэж ОБЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )