Өнөөдөр ЭЕШ-ын зөв хариу гарна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 17

ЭЕШ зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд орон даяар явагдсан билээ. Өнөөдөр шалгалтын зөв хувилбарыг Боловсролын үнэлгээний төв www.eec.mn сайтдаа байрлуулна.

Уг шалгалтын дүнг долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт дээрх веб сайтад байрлуулж, нийтэд мэдээлнэ. Ингэхдээ өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан шалгалтын дүн, оноогоо харж болох юм. Төгсөгчдийн батламжийг долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд тараах юм. Улаанбаатар хотын төгсөгчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас авах бол өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвийн зарласан газраас хүлээн авна.

Харин хөдөө орон нутгийн нийт төгсөгчид аймгийн Боловсрол, соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас авах юм. ЭЕШ-ын батламж нь хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ssss(112.72.11.101) 2025 оны 03 сарын 13

hariu ni garaagvi baih yum

1  |  0
””(112.72.11.122) 2025 оны 03 сарын 13

tvlhvvrg yg hzee bairluuulah we?

1  |  0
ф(202.70.46.207) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу? Шалгалтуудынхаа түлхүүрийг байрлуулсан юм уу?

1  |  0
уртаа(202.70.46.235) 2025 оны 03 сарын 13

Нууц үг бүртглийн дугаараа дахин яаж хархуу

1  |  0
Тунгаа(202.72.242.4) 2025 оны 03 сарын 13

Хэзээний мэдээ вэ?

1  |  0
Top