Өнөөдөр “Хунт нуур” тайзнаа амилна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 17

Өнөөдөр Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт алдарт П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглоно. УДБЭТ-ын энэ жилийн тоглолтын хаалт удахгүй болох бөгөөд ирэх өдрүүдэд зургаан тоглолт болж театр амрах юм. Энэ сарын 23-нд буюу ирэх долоо хоногийн бямба гаригт Дж.Верди “Травиата” дуурь, 24-нд буюу ням гаригт Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетыг уран бүтээлчид тайзнаа амилуулахаар болжээ. Харин ирэх сарын 1-нд А.Аданы “Жизель” балетыг тавьснаар энэ жилийн тоглолтууд өндөрлөх юм.   

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top