Та хэдий хэр их зайрмаг иднэ тэр хэмжээгээр бага сэтгэл ханамж авдаг ажээ. Зайрмагны талаар хийсэн судалгаа байдаг аж. Энэхүү судалгааг хийсэн судлаачид зайрмаг байнга хэрэглэдэг хүмүүсийг нэг баг болгож, нөгөө багт огт хэрэглэдэггүй хүмүүсийг нэг баг болгон ажиглалт хийжээ.
Энэхүү судалгааны хариуд зайрмаг байнга иддэг хүмүүсийн сэтгэл ханамж авах мэдрэмж нь илт буурсан хариу илэрсэн байна.
Харин зайрмагийг байнга хэрэглэхгүй хааяа бага хэмжээгээр идэж байх нь зүгээр гэнэ.
Мөн цайвар өнгийн зайрмаг нь ердийн зайрмагаас илүү эрүүл мэндэд тустай. Энэ зайрмаг нь ердийн зайрмагаас 33 хувиар бага калори агуулдаг. Гэвч энэ нь эрүүл мэндэд тустай байх шаардлагатай хувьд хүрдэггүй байна. Гэхдээ зайрмагийг илүү их ид гэсэн үг биш. Мөхөөлдөсийг байнга идэх нь хэтэрхий их таргалах үндэс нь болж өгдөг. Харин хаяг шошгыг нь харьцуулан харж таргалуулах бодис багатайг нь сонговол сайн. Хэрвээ та зайрмаг идэх гэж байгаа бол аяганы тал хэмжээтэйг маш удаанаар идвэл тааламжтай бөгөөд таргалуулах дайсан биш байх болно.
Эх сурвалж: webmd.com

Сэтгэгдэл ( 0 )