Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны 19 дүгээр байранд оршин суудаг БНХАУ-ын иргэний гэрт хулгай орсон байна. Түүний гэрт түлхүүр тааруулан орж 9000 ам.доллар, мянган юань, хоёр сая төгрөг хулгайлсан хэрэг гарчээ. Мөн сүүлийн өдрүүдэд дээрмийн гэмт хэрэг тасрахгүй байгаа бөгөөд өдөрт хоёроос гурван хулгайн хэрэг бүртгэгдэх болжээ.
Цагдаагийн байгууллагынхны мэдээлснээр ихэвчлэн бага насны хүүхдүүд дээрэмдүүлж буй бөгөөд мөн дээрмийн хэрэгт оролцох тохиолдол ихэсчээ. Тиймээс эцэг, эхчүүдэд бага насны хүүхдээ оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байхыг анхааруулж байна.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )