Гэрлэх ёслолын ордны өмнөх талбайд “Хайтан цэцгийн клуб” болон “Цэцэрлэгжилт, ногоон байгууламж” үндэсний холбооноос “Цэцгийн анхдугаар фестиваль” буюу “Сая цэцгийн баяр"-ыг зохион байгуулж байна. Тус цэцгийн баяр нь “Эрүүл хотод жаргалтай амьдарцгаая” гэсэн уриан дор 500 гаруй цэцэгчид өөрсдийн тарьж үрслүүлсэн 1000 гаруй нэр төрлийн сая орчим цэцгээр оролцож байгаа юм. “Цэцгийн анхдугаар фестиваль”-аар цэцэг тарьж, хүрээлэн буй орчиндоо цэвэр агаар бэлэглэхийн хамт үр хойчдоо эрүүл жаргалтай амьдрал бэлэглэхийг уриалан цэцэг тарих аргыг нь зааж, хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгч байгаа аж. Уг үзэсгэлэн 25 хоногийн турш үргэлжлэхдээ хамгийн гоё буюу "мисс" цэцэг шалгаруулж тасалгааны цэцгийн сургалт, цэцэг, цэцгийн үрийн худалдаа урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Хаалтын арга хэмжээ долдугаар сарын 7-нд болно.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )