Тэмээ галзуурчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 18

Сэлэнгэ аймгийн сайхан сумын нутаг Номгоны хавцалд зусч байгаа Дархан-Уул аймгийн малчин н.Даваасамбуугийн нэг тэмээ үхсэнийг Улсын малын эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр шинжлэн галзуу өвчний улмаас үхсэн болохыг нь тогтоожээ. Тиймээс сумын Засаг дарга захирамж гарган хорио цээрийн дэглэм тогтоож, өвчилсөн тэмээг устгалд оруулж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн галзуу өвчний голомт дахь 23 малчин өрхийн 4038 малыг вакцинжуулсан аж.

Эх сурвалж: "Улаанбатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top