Орон гэргүй иргэдийг бичиг баримтжуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 18

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс тус дүүргийн нутаг дэвсгэрт тэнэмэл байдлаар амьдардаг болон архаг архичид, орон гэргүй хүмүүсийг цуглуулах ажлыг өчигдөр зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд нийт 127 хүнийг цуглуулж, бүртгэл судалгаанд хамруулж, зурагжуулж, гарын хээг санд оруулсан байна. Нийт 45 иргэн бичиг баримтгүй байсан аж.
Тэд бичиг баримтгүй учраас өчигдрийг хүртэл "Хүний хөгжил сан"-гаас олгодог 21 мянган төгрөгийг аваагүй байсан гэнэ. Иймээс тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс уг иргэдийг бичиг баримтжуулах саналаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн байна.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top