Шар хантаазтангууд чуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл нийслэлийнхээ нүүр царайг цэвэрхэн байлгахын төлөө хүчин зүтгэдэг шар хантаазтаны армийнхан өнөөдөр чуулж байна.

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулж эхэлсэн “Шар хантаазтан”-ы өмнөх гурван удаагийн цугларалтад гудамж талбайн цэвэрлэгч нар оролцож байсан бол энэ удаад хүрээг нь өргөжүүлж, хот тохижилтын цэвэрлэгээ, үйлчилгээний бүхий л хүмүүсийг хамруулсан байна. Соёлын төв өргөөнд чуулж буй тэд салбарынхаа ажлын талаар, Улаанбаатараа цаашид хэрхэн өдөр бүхэн цэвэрхэн  байлгах талаар хэлэлцэнэ.

НЗДТГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top