Гахайн хавдрын өвчлөлт буурсангүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 18

Халдварт өвчин судлалын төвөөс гарсан мэдээгээр өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод 11 төрлийн халдварт өвчний 699 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд шар өвчний 26, цусан суулга 21, салхин цэцэг 52, гахайн хавдар 518, улаанууд өвчин 69 тохиолдол бүртгэгджээ. Тус эмнэлэгт гахайн хавдар өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс нийт өвчтөнгүүдийн дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Мөн улаанууд өвчнөөр өвчилсөн хүүхдүүд ч цөөнгүй байна.

"Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top