Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнэд харьцуулсан судалгаа хийжээ. Судалгаагаар үхрийн махны үнэ энэ сарын 13-ны байдлаар 2.0-6.8, адууных 4.7, ямааных 7.1 хувиар тус тус өсчээ. Харин хонины махны үнэ 2.3 хувиар буурсан байна. Тодруулбал, нэг кг хонины ястай мах дунджаар 7022, үхрийнх 8281 ямааных 5925, адууных 6471 төгрөг байгаа бол хонины цул мах 7942, үхрийн цул мах 9306 төгрөгийн үнэтэй байна. Харин будаа, элсэн чихрийн дундаж үнэ өмнөх сарын үнэтэй харьцуулахад хоёр хувиар өссөн бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байжээ.
Эх сурвэлж: "Нийслэл таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )