МИАТ-ын ажилтан Х гэгч өнгөрөгч долоо хоногт олон тооны судрыг улсын хилээр гаргахыг завдлаа. Гаальчид сонор сэрэмжтэй ажиллаж, түүх дурсгалаа гадагш гаргахаас сэргийлж чадсан байна. Буянт-Ухаа дахь Гаалийн газрын дарга Д.Довчинсүрэнгээс эл хэргийн талаар тодрууллаа.
-Сэжигтэн судар гаргахыг завдсан гэлээ. Тэрбээр хаана очих нислэгийн тийз захиалсан байсан юм бол?
-МИАТ-д ажилладаг Х гэгч өнгөрсөн долоо хоногийн эхээр БНХАУ-ын нийслэл Бээжин орохоор нислэгийн тийз захиалсан. Тэрбээр таван чемодантай эд зүйлсийг тээшинд өгсөн. Түүнийг нь шалгахад Монголын түүх соёлын үнэт зүйл болох олон тооны судар байсан. Тиймээс тээшийг хурааж, тээшний эзэн ч нислэгээ хойшлуулсан.
-Ямар, ямар нэртэй судар байсан бэ?
-Ямар судар болох, хэдэн зууныг дамжин бидэнд өвлөгдөн ирснийг одоохондоо тогтоогоогүй байгаа. БСШУЯ-нд судруудыг хүлээлгэн өг сөн. Тус яамны дэргэдэх ажлын хэсэг судрыг суд лах ёстой. Ажлын хэсэгт ганц яамных бус мэргэжлийн хяналт зэрэг өөр олон газраас төлөөлөл ордог. Ажлын хэсэг нь бүрдэж өгөхгүй байгаа гэсэн.
-Судруудыг гадагш гаргахаар завдахдаа бүртгүүлсэн байсан уу?
-Ямар ч гаалийн мэдүүлэггүйгээр гадагш гаргах гэж бай сан. Энэ нь хамгийн ноцтой зөрчил юм. Ер нь эртний судар байх. Орчин үеийн судар гэж бараг байхгүй. Судруудын хуудас нь шарлаж гандаад эртнийх гэдэг нь тодорхой байсан. Сүүлийн үед манайхан түүх соёлын зүйлсээ гадагш гаргах нь их боллоо. Үүнд холбогдох газрууд нь анхаарч, хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.
Д.МЯГМАРЖАРГАЛ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )