Ука СУИС-д сурч, жүжигчин болохыг хүсдэг байсан ч ээж, аавынхаа зөвлөгөөг дагаж гадаад хэлний "Орхон" дээд сургуульд орсон гэдэг. Тэрбээр эцэг, эхийнхээ "Хэл сайн сурч европжуу төрхөө ашиглаад орчуулагч болбол зүгээр" гэж зөвлөснөөр хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид орсон ч нэг жил сураад л сургуулиа хэнд ч хэлэхгүйгээр чимээгүйхэн орхиж, хувийн хэргээ аваад СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн гэх. Харамсалтай нь хоёр дахь шатны шалгалтдаа тэнцээгүй уначихсан ч гандан бууралгүй "Nature sounds””-даа бүжгийн багшаар үлдсэнээр Кивитэй холбогдох замаа тавьжээ.
Сонирхуулахад тэрээр дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан гэх. За ямартай ч дүр төрхөө ашиглан урлагийн ертөнцөд азтай бас одтой яваа түүний амжилтын нууц нь яах аргагүй европжуу төрх нь холбоотой гэдгийг дуучин бүсгүй өөрөө ч хүлээн зөвшөөрдөг юм байна лээ. Эцэст нь дуулгахад халуухан Укагийн дотуур хувцасны сонголтод Calvin Klein үргэлж багтдаг гэсэн шүү.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )