Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд халдварт өвчний хамшинж , сэжигтэй нийт 149 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 86 тохиолдлоор буурсан байна.
Энэ долоо хоногт цочмог шарлалттай өвчний хамшинж 40, цочмог халууралт, тууралттай өвчний 36, цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний 33, цочмог цусархаг суулгалтын 16, цочмог усархаг суулгалт долоо, амьсгалын доод замын цочмог халдварын 11 тохиолдол, мэдрэлийн цочмог хамшинж хоёр, цочмог цусархаг хамшинжийн нэг тохиолдол бүртгэгджээ.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 560 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас гахай хавдар 249, сүрьеэ 188, шар 61, салхин цэцэг 22, цусан суулга 17 байна. Харин Сүрьеэгийн тандалт судалгааны албаар 105 хүн үйлчлүүлснээс шинэ сүрьеэгийн 13 тохиолдол илэрч эмчилгээнд орсныг ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлтийн алба мэдээлэв.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )