ХДХВ-ын 110 дахь тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 18

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод 11 төрлийн халдварт өвчний 636 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 438 нь гахай хавдар, 68 салхин цэцэг байсан байна. Энэ оны 23 дахь долоо хоногт улсын хэмжээнд халдварт өвчний хамшинж, сэжигтэй нийт 149 тохиолдол мэдээлэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 86 тохиолдлоор буурчээ.

Мөн ХДХВ-ын халдварын 110 дахь тохиолдол илэрч, онош нь батлагджээ. Халдварт өвчний ойрын үеийн төлөв байдлаас харахад хүмүүс гахай хавдар, гэдэсний халдвар, сүрьеэ, галзуу, БЗДХ, ХДХВ-ын халдвараас сэрэмжтэй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top