Гадаадад суралцдаг оюутнуудын сургалтын төрийн сангийн зээлийг зөвхөн магистрантур, докторантурт суралцагчдад олгодог байсан . Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын энэ онд баталсан 19 дүгээр тогтоолоор “Дээд боловсролын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д бакалаврын төвшинд өндөр хөгжилтэй оронд суралцаж байгаа Монгол Улсын иргэнд хоёр жил хүртэл хугацаатайгаар зээл олгохоор тусгасан юм. Тэгэхээр 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн гадаадын шилдэг их сургуульд Монгол Улсад эрэлт ихтэй мэргэжлээр амжилттай суралцаж буй оюутнууд Сургалтын төрийн сангийн зээлд хамрагдаж болох нь.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )