Энэ сарын 14-нд Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн “Хан хэнтий” чуулгын шинэ барилгыг барьж байсан ажилчид хирснийх байж магадгүй нэгэн ясыг дөрвөн метрийн гүнээс гараар гаргаж, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, музейн ажилчдад хүлээлгэн өгсөн юм. Энэхүү ясыг судлахаар зургадугаар сарын 15-нд БСШУЯ-ны болон ШУА-ийн палентлогийн хүрээлэнгээс мэргэжилтнүүд тус аймагт ажилласан билээ. Мэргэжилтнүүдийн эхний ээлжийн дүгнэлтээр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон музейн ажилтнуудын дүгнэсэнтэй санал нэгтэйгээр уг олдворыг “хирсний яс мөн” хэмээн тогтоосон байна. Энэ дүгнэлтийг батлахаар буюу нарийн дүгнэлтийг гаргахаар өнөөдөр Хэнтий аймаг руу дахин мэргэжилтэн нэмж очихоор болжээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )