Нийслэлийн Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Анун Гоо” компанийн төв оффисийн ард байрлах агуулахад өнөөдөр өглөө 06 цагийн үед гал гарчээ. 06 цаг 45 минутын орчимд гал түймэртэй тэмцэх тасгийн гал сөнөөгчид хэргийн газар ирсэн байна. Компанийн оффисын барилгын ард байрладаг бараа хадгалах агуулахад гал гарсан тул өглөө ажилдаа ирсэн хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс ажлын байр руу нь оруулаагүй гадна нь цугларсан байдалтай байв. Одоогоор гал юунаас болж гарсан шалтгаан тодорхой биш байгаа бөгөөд гал гарсан агуулахын дээвэр нурсан гал унтраах ангийнхан галыг унтраахаар ажиллаж байна.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )