Өчигдөр МУБИС-ийн төгсөлтийн баяраар уг сургуулийн өмнөх талбайд байрлах "Багш" хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээг нээж ардын уран зохиолч Ш.Сүрэнжав "Төрийн түшээд, эмч, эрдэмтэн судлаачид, инженер технологич, сэтгүүлч, зураач гээд хэн бүхнийг эрдмийн дөрөөнд анх дөрөөлүүлсэн ачтан бол багш билээ. Багш та оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ. Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ" хэмээх шүлгийн мөрийг уншив.
"Багш" хөшөө үндсэн гурван хэсгээс бүтэх бөгөөд ертөнцийг харах цонх болох номон дээр Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын "Багш" найраглалыг сийлсэн байдаг. Харин багш шавийн барилдлага, багшаа хүндэтгэн дээдлэхийн илэрхийлэл болгож нэг нь уншиж, нөгөө нь сонсч буй хоёр хүүхдийн баримлаас бүрддэг юм.
Э.НЯМДУЛАМ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )