Бусдыг байлдан дагуулж чадахуйц дуулах ур чадвар, дахин давтагдашгүй хоолойтой бол алдар хүндийн оргилд хүрэх боломжийг “Камертон 2” төсөл олон зуун залууст олгож байгаа нь талархууштай. Шоуны үе шат ахих тусам улам сонирхолтой болж, дэлгэцийн өмнөөс босох завдал өгөхгүй байгаа нь нууц биш. Хүсэл мөрөөдлөөрөө амжилт өөд дүүлэн нисэх залуус хоёрдугаар шатанд хаан хуурын тансаг аялгуунд алтан үеийн хит дуунуудыг өөрсдийн найруулгаар дуулж үзэгч та бидэнд хүргэсэн нь шоуны оролцогчдын ур чадварыг илтгэж чадлаа. Хоёрдугаар шатанд 159 оролцогч авьяас чадвараа уралдуулснаас шилдэг нь байж чадсан 51 оролцогч дараагийн шатанд оролцох эрхээ авчээ. Нэг, хоёрдугаар шатанд хувь хүний тоглолтыг илүүтэй үзэж байсан бол гуравдугаар шатанд үлдсэн оролцогчид таван баг болон мини концерт бэлдэж, багийн тоглолтыг харуулах гэнэ. Мини концертын дуунуудаа Камертон хамтлагийн гишүүдийн бие даан гаргасан цомгуудаас сонгох бөгөөд дуулалт, бүжиг, багийн зохион байгуулалт, идэвх оролцоо зэргийг харгалзан үзэж шүүгчид дүнгээ гаргах юм. Мини концертын үргэлжлэх хугацаа 5-8 минут бөгөөд багууд ямар уран сэтгэмжээр та бидэнд хэрхэн гайхалтай тоглолт үзүүлэх бол...
Сэтгэл догдлол, сэтгэл шингэсэн бүтээл, харуусал, баяр гуниг, ялалт, ялагдлаар дүүрэн “Камертон 2” шоуны гуравдугаар шатны шалгаруулалт 2012.06.19-2012.06.23 хүртэл танай дэлгэцнээ...

Сэтгэгдэл ( 0 )