ХБНГУ-ын Мюнстэр хотын их сургуулийн хүн эмнэлгийн салбарын молекул-вирус судлалын хүрээлэнгийн доктор Д.Анхлан томуугийн эсрэг шинэ вакцин бүтээсэн гэнэ. Доктор Д.Анхлан энэхүү вакциныг гарган авахдаа Мюнстэр хотын их сургуулийн хоёр эрдэмтэнтэй хамтарсан бөгөөд шинэ “бүтээл” нь бага насны хүүхэд болон 65-аас дээш настай хүмүүст тохиромжтой юм байна. Одоо уг вакциныг үйлдвэрлэж эхлэх асуудал яригдах бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Э.Мөнгөн

Сэтгэгдэл ( 0 )