Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын Татварын алба цахим тайлангийн системд Тоон гарын үсгийг нэвтрүүлэн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ТЕГ-аас татвар төлөгчдөд зориулсан тоон гарын үсгийн сургалтыг өнөөдрөөс ирэх сарын 6-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
Татвар төлөгч тоон гарын үсгийг хэрэглэснээр ердийн гарын үсэгтэй адил хүчинтэйд тооцох бөгөөд цахимаар илгээсэн тайланг дахин цаасаар баталгаажуулах шаардлагагүй аж. Мөн татварын алба руу ирэх шаардлагагүй тул цаг хугацаа хэмнэх, бичиг цаасны зардлыг багасгах, түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэх юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )