Өчигдөр 17.00 цагийн үед түр зуурын ширүүн бороо орж нийслэлийн зарим хэсгийн гэр хороолол үерт автжээ. Үүний улмаас Баянзүрх дүүргийн XXI хорооны нутагт айлын хашаа, гэр урссан байна. Эх сурвалжийн мэдээлснээр үерт хоёр хүн осолдсон гэнэ. НОБГ-ын Аврах ангийнхан шуурхай ажиллагаа явуулж, хүмүүсийг уснаас гаргасан аж. Иймд ихэнх газар үерт автсан тул иргэд, олон нийтийг болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
М.БОЛД
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )