Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ жилийн зам засвар, тохижилтын ажлыг наадмаас өмнө дуусгах үүрэг даалгаврыг хотын удирдлагуудаас өгсөн. Үүний дагуу өнөөдөр “Нарантуул” захын уулзварыг зүүн дөрвөн замын уулзвартай холбосон зам ашиглалтад орох гэнэ. Мөн Сүхбаатарын талбайн баруун талын хоёр километр авто замын засварын ажил эхэлж байна. Тус ажлыг “Наранбулаг Хан” ХХК хийж гүйцэтгэх бөгөөд замын ажилд асфальт бетонон хучилт, гэрлэн дохио, борооны ус зайлуулах шугам, цахилгаан дулааны сүлжээ зэрэг иж бүрэн засвар шинэчлэл багтаж байгаа аж. Тус замын ажил энэ сарын 15-наас арваннэгдүгээр сарын 10 хүртэл явагдах юм байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )