Иргэний хөдөлгөөний нам өмнөх болон өнөөгийн сонгуулийн үрэлгэн сурталчигааг жигшиж байна. Үндэсний статистикийн хороо ядуурлын түвшинг 2003 онд 36 хувь, 2010 онд 39.2 буюу 3 хувь өссөнөөр тогтоосон юм. Гэтэл 2012 оны сонгуулийн жилд Дэлхийн банкны оролцоотойгоор энэ үзүүлэлтийг монгол өрхийн бодит хэрэглээ биш, харин инфляцаар зассан үнийн үндсэн дээр тооцоолж, 29.8 хувь хүртэл бууруулан зарлав. Ямар ч байсан хүн амын маань гуравны нэг нь ядуу тарчиг амьдарч байхад улс төрийн нам, хувь хүн өөрийгөө сурталчилж, хэдхэн хоногийн дараа хог хаягдал болох юманд тоолж баршгүй их мөнгө зарцуулж байгаа нь туйлын ёс суртахуунгүй, сэтгэлгүй, хариуцлагагүй явдал гэж үзэж байна.
ЖИШЭЭ НЬ:
Авто замын дагуу байрлуулдаг рекламны нэг самбарын доод үнэ нь өдрийн 4,000- 60,000 төгрөг (21 хоногт 84,000-1,260,000 төг.)
Гудамж талбайд байрлуулсан том хэмжээний нэг самбарын үнэ 6-12 сая төгрөг.
Бусад сурталчилгаа:
Дээрх бүх сурталчилгаанд хамрагдагсдын ихэнхи нь гол төлөв УИХ-ын эрхэм гишүүд, төрийн албан тушаалтнууд буюу “өөрийгөө таниулах” онцын шаардлагагүй хүмүүс байгаа нь зардлыг улам бүр утгагүй болгож, эдгээр төрийн түшээ хаанаас энэ их мөнгийг олж байна вэ гэсэн асуултыг төрүүлнэ. Манай улс цөөн хүн амтай, сумын хүмүүс бараг бие биенийгээ танина, тэдний сонгож, томилсон гишүүд, түшээд юү бүтээснийг мэдэж байгаа шүү дээ. Шинээр гарч буй хүчнүүдийн хувьд асуудал өөрөөр тавигдах боловч тэд ч үрэлгэн бусаар хандах ёстой юм.
Нэг хүний сонгуулийн сурталчилгааны зардлын доод хэмжээ одоогийн байдлаар 260 сая төгрөг гэж үзвэл энэ нь нэг цэцэрлэг барьчих мөнгө болж байна. Гэтэл цэцэрлэгийн насны хүүхдийн 60 хувьд цэцэрлэг олдохгүй байгаа.
Дээрх нэг хүний зардлыг хувиас гарсан мөнгө гэж бодвол түүн дээр төсвөөс зарцуулсан мөнгийг нэмж бодох хэрэгтэй юм.
Бүхэл бүтэн амьдралаа залгуулахын тулд жирийн иргэд хичнээн төгрөгний зээл авдгийг харьцуулбал:
Самбар дээр инээмсэглэн өнөөх л 4-5 сонгуулиар амласан ч бүтээгээгүй зүйлсээ дахин амлахын төлөө мөнгийг олон тэрбумаар урсгаж, мөнгөний ханш унагаж, жирийн хүмүүсийн худалдан авах чадварыг доройтуулж, сонгуулийг утгагүй болгож байна. Тэгээд 20 жилийн дараа “эх орондоо сайхан”, “хүн шиг амьдарцгаая” гэж байх юм...
Иргэний хөдөлгөөний нам нь нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг аваагүй юм. Эмэгтэй нэр дэвшигчид чадлаараа мөнгө босгон ажиллаж байна. Энэ нь бусад нам, тэдний нэр дэвшигчид сурталчилгаандаа захиран зарцуулж байгаа хувийн, төсвийн хөрөнгөний хаана ч хүрэхгүй. Иймээс Иргэний хөдөлгөөний нам хүрч очиж чадаагүй сонгогч олноосоо хүлцэл өчиж байна.
Сэтгэгдэл ( 0 )