Өнөөдөр татварын хөнгөлөлт олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20

Татварын Ерөнхий газраас өнөөдөр татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн дансанд буцаалт мөнгийг шилжүүлэх гэнэ. Өнгөрсөн сард эхний ээлжийн 9800 иргэний дансанд буцаалт мөнгө оржээ. Харин бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, зөрчилтэй 736 өргөдөл байгаа юм. Татварын хөнгөлөлтийг анх удаа орон сууцыг амьдрах зориулалтаар худалдан авсан иргэдэд үзүүлж байгаа. Мөн их, дээд сургуульд төлбөр төлсөн бол төлбөрийнхөө мөнгөн дүнгийн дунджаас 10 хувийг нь буцаан авах юм. Хэрэв өнөөдөр дансанд буцаалт мөнгө орохгүй бол Нийслэлийн татварын газраас лавлахыг анхааруулж байна.

Д.Шинээ    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top