Оюутнуудыг төрийн албан хаагчийн тэтгэлэгт хамруулахгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20

Энэ жилээс эхлэн их, дээд сургуульд шинээр элсэн орж байгаа оюутнуудыг төрийн албан хаагчийн тэтгэлэгт хамруулахгүй байхаар болжээ. Төрийн албаны тухай хуулинд “Төрийн албан хаагчийн нэг хүүхдийг их дээд сургуульд хөнгөлөлттэй сургах” тухай заалт байдаг. Тэгвэл уг заалтыг хасаж, хүчингүй болгожээ. Харин төрийн албан хаагчийн тэтгэлгээр одоо суралцаж буй оюутнууд төгсөх хүртлээ тэтгэлэгтээ хамрагдах юм байна.   

Д.Шинээ



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top