Усны алдагдлыг бууруулах төсөл хэрэгжиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын "Ус, дулаан хангамжийн төвийг шинэчлэх" төслийн II шат эхэллээ. КОЙКА-гаар дамжуулан хэрэгжүүлэх төслийн хүрээнд ус дулаан түгээлтийн шугамын хоолой, тоног төхөөрөмжийг шинэчлэх юм. Энэхүү төслийг хэрэгжүүлсний үр дүнд орон сууцны оршин суугчдыг ус хангамжаар найдвартай, жигд хангах боломж бүрдэх юм.

Усны даралтыг зөв хуваарилснаар айл өрхүүдийн сантехникийн шугам хоолойн эдэлгээг уртасгаж, насосыг амралтын болон ажлын өдрүүд, өдөр шөнийн хэрэглээг тооцож, тохируулан ажиллуулснаар ус хэмнэх, усны алдагдлыг бууруулах боломжтой юм байна.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top