””Халуун элгэн нутаг”” дууг шинэчлэн дуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20

"Увертюра" хамтлаг "Халуун элгэн нутаг" дууг поп опера стилиэр шинэчлэн дуулахаар болжээ. Монгол поп опера хэмээх Монголд анхдагч урсгалыг бий болгож байгаа "Увертюра" хамтлаг "Өнө мөнх орон", "Цагийн аяс" зэрэг хөгжмийн болон яруу найргийн томоохон бүтээлүүдийг дөрвөн өөр өнгө аясаар дуулж олны хүртээл болгосон юм.

Тус хамтлаг XX зууны манлай дуугаар шалгарч, төрийн дууллын хэмжээнд дуулагддаг "Халуун элгэн нутаг" дууг өөрсдийн багш, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан агсны гэгээн дурсгалд зориулж өөрийн стиль жанраар дахин дуулахаар болжээ.

Д.СУГАРМАА

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top