Азийн дэд мисс Т.Туяамаа: Хурдан гэртээ хариад хүссэнээрээ тавтай унтах юмсан

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Загвар өмсөгч Т.Туяамаа БНСУ-ын Сөүл хот хотод болсон "Miss Asia Pacific World Super Talent 2012" тэмцээнд амжилттай оролцжээ. Энэхүү тэмцээнийг солонгосчууд бие даан явуулдгаараа онцлогтой аж.  Хөөрхөн бөгөөд онцгой гоё биетэй, авъяаслаг Ази бүсгүйчүүдийг шоу бизнес чиглэлээр сонгон шалгаруулдаг уг тэмцээний тэргүүн байрыг Энэтхэг бүсгүй эзэлсэн бөгөөд загвар өмсөгч Т.Туяамаа хоёрдугаар байр эзэлж, Латви бүсгүй гуравдугаарт шалгарчээ. Уг тэмцээний эхний найман байрт орсон охид ахин шалгаруулалтад ордог гэнэ. Ингэснээрээ бүсгүйчүүд Японы шоу ертөнцийн томоохон продакшнуудтай гэрээ байгуулах боломжтой болдог байна. Энэхүү тэмцээнээс төрсөн авьяаслаг мисс бүсгүйчүүдээс дэлхийн хэмжээний од төрүүлэх нь зохион байгуулагчдын эрхэм зорилго ажээ. Ийнхүү олон улсын нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцож яваа Т.Туяамаа одоогоор эх орондоо хараахан ирээгүй байгаа бөгөөд өөрийн мессенжерийн статустаа  “Хурдан гэртээ хариад хүссэнээрээ тавтай унтах юмсан” хэмээн бичжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dox(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

yanxan shdee

1  |  0
Top