25-р суваг телевизээс зохион байгуулсан “Making the band” шоу нэвтрүүлгээс Монголын рок поп урлагт нэгэн шинэ өнгө төрх болон гарч ирсэн охидын хамтлаг бол Anemone билээ. Тус хамтлаг саяхан “Надад мөрөөдөл бий” шинэ дуугаа гаргажээ. Хэдийгээр дөрвөн өөр хүсэл мөрөөдөлтэй, дөрвөн өөр хувь хүмүүс ч гэлээ хамтлаг гэсэн нэрийн дор итгэл сэтгэлээрээ нэгдсэн зорилго нэгтэй охидын хувьд энэ дуундаа хүсэл мөрөөдлөө чин сэтгэлээсээ шившин дуулсан гэнэ шүү. Нэгэн нууц задлахад хамтлагийнхан хөгжмийн зохиолч Чукаг “аав”, хөгжмийн продюссер Халиуныг “ээж” гэж дууддаг. Аав нь алсаас хянаж, ээж нь илүү загнадаг гэнэ. Саяхан хамтлагийн нэг жилийн ой тохиоход хамтлагийн дөрвөн охин аав ээжтэйгээ халуун ам бүлээрээ төрсөн өдрийн баяраа тэмдэглэжээ. Харин хамтлагийн тав дахь гишүүн Ооноо Японд урлагийн чиглэлээр мэргэжил эзэмшихээр болсон тул хамтлагаасаа гарчээ. Одоогоор Anemone хамтлаг шинэ гишүүн авах талаар төлөвлөөгүй байгаа гэнэ.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )