Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох үлдэгдэл 670 мянган төгрөгөөс 330 мянгыг маргаашнаас олгохоор шийдвэрлэжээ.
Долоо хоногийн өмнө хуралдсан Засгийн газрын хуралдаанаар 670 мянган төгрөгийг зургадугаар сард багтаан олгоно гэж байсан боловч санхүүгийн эх үүсвэрийн дутагдлын улмаас эхлээд 330 мянган төгрөгийг өгөхөөр шийдвэрлэсэн байна. Харин үлдсэн 340 мянган төгрөгийг татварын орлого бүрдэхээр олгох аж.
Д,Шинээ

Сэтгэгдэл ( 0 )