Дэлхийн эмэгтэй зураачдын холбооноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг олон улсын үзэсгэлэнд оролцохоор манай арав гаруй эмэгтэй зураач Вьетнам улсыг өчигдөр зорилоо. Тус үзэсгэлэн нь энэ жил “Дэлхийн шинэ урлаг дахь эмэгтэй зураачдын хувь нэмэр” гэсэн уриатай болж байна. Харин хоёр жилийн дараа 2014 онд манай улс тус үзэсгэлэнг зохион байгуулах бөгөөд “Хайр” гэсэн сэдвийн хүрээнд явагдах аж. Олон улсын тус үзэсгэлэнг эх орондоо зохион байгуулснаар Монголоо сурталчлаад зогсохгүй олон зураачдаа оролцуулж тэдний ур чадварыг дэлхийд таниулах сайхан боломж нээгдэж байгаа юм.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )