Монголд төдийгүй дэлхийд анх удаа ашигт малтмал, уул уурхайн талаар багц мэдээлэл өгөх зорилгоор танин мэдэхүйн олон улсын хэмжээний 3D энимэйшн хүүхэлдэйн кино хийх гэж байна. “Эрдэс баялгийн ертөнцөөр аялсан нь” нэртэй энэ хүүхэлдэйн киног “Их нүүдэл-Монгол медиа нэгдэл” санаачилсан бөгөөд 20 минутаар 11 бүлэг гарах 50 ангитай юм. Киноны гол дүрийн хоёр баатар дэлхийн үүслээс чулуулаг, эрдэс баялаг, ашигт малтмал уул уурхайн хөгжил дэвшлийн түүхээр аялж үзэгч олонд үнэн бодит мэдээллийг тайлбарлах аж. Киноны багийн хувьд 100 хувь компьютер графикч, зураач, текстурч, аниматор, найруулагч нарын уран бүтээлчдээс бүрджээ.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )