Түр зуурын бороо орно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 21

Өнөөдөр Улаанбаатарт үүлэрхэг, түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 градус дулаан байна. Баруун болон төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшиж, бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, говь болон зүүн зүгийн нутгаар 28-33 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top