“Монгол нюьс мэдээллийн төв”-д
11.00 Эх орончдын нэгдсэн намаас сонгуулийн санал хураалтад тохиолдож болох зөрчлийн тухай асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 Харилцаа холбооны зохицуулах хорооноос нийслэлийн болон орон нутгийн телевизүүдээр цацагдаж буй сонгуулийн сурталчилгаанд хийсэн мониторингийн дүнг танилцуулна.
“Улс төр мэдээллийн төв”-д
11:00 "Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе" ахмад офицерүүдийн холбооноос “Хүний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хурал хийнэ.
12:00 Ахмад дайчдын ар гэрийнхэн УИХ н 22 р тойрогт бие даан нэр дэвшигч Баасанг дэмжихээ илэрхийлж хэвлэлийн хурал хийнэ.
13:00 Баянгол дүүрэгт "Гурав дахь хүчин эвсэл" ээс УИХ гишүүнд нэр дэвшигч Галигаагийн Баярсайхан мэдээлэл хийнэ.
“Хэвлэлийн хүрээлэн”-д
11:00 Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцэхгүй нь тогтоогдсон тул шүүхээр шийдвэрлэхээр болсон тухай иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
“Иргэний танхим”-д
10:00 Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэхэмжлэлийн дагуу “Тиранозаурус Батаар”-ыг Монголд авчрах болсон тухай Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан хэвлэлийн бага хурал хийнэ.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )