Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд онц ноцтой хэрэг гарчээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Тодруулбал, III хорооны нутаг дэвсгэрт дөрвөн настай М хүү гэртээ цус алдсан байдалтай байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийнхан очиход хүүг олон удаа хутгалж хөнөөжээ. Уг хэрэгт хүүгийн ээжийг сэжиглэж байгаа гэнэ. Талийгаач хүүгийн ээж Н.Амартүвшин дөрвөн хүүхэдтэй. Тэрээр архи уудаг, хүүхдэдээ анхаарал тавьдаггүй гэж ойр хавьд нь амьдардаг хүмүүс ярьж байна.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )