Өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох үлдэгдэл 670 мянган төгрөгөөс 330 мянгыг өнөөдрөөс эхлэн олгох шийдвэрийг гаргасан. Түүнчлэн долоо хоногын өмнө хуралдсан Засгийн газрын хуралдаанаар 670 мянган төгрөгийг зургаан сард багтаан олгоно гэж байсан билээ. Гэтэл Засгийн газар энэ шийдвэрээ биелүүлж чадахгүй байгаа юм. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Дэнжийн мянга”-ын Хадгаламж банкны салбарт 330 мянган төгрөгийг олгож эхлээгүй байгаа аж. Учир нь дээрх мөнгөний санхүүжилт банкны дансанд орж ирээгүй тул ирэх долоо хоногийн нэг дэх өдрөөс олгох гэнэ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )