Диплом, гэрчилгээ монгол бичгээр бичигдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ жилээс их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын диплом, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож эхэлжээ. БСШУ-ы сайдын тушаалаар эдгээр албан баримтын загварыг монгол бичигт хөрвүүлэх ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ут ажлын хэсгийг МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн доктор, профессор Ш.Чоймаа ахлан ажиллажээ.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top