“Экопренер-2012” эко бизнесийн шилдэг төсөл шалгаруулах олон улсын уралдаан энэ сарын 18-нд эхлээд хоёр өдөр өнгөрч байна. Тус уралдаан нь Байгальд ээлтэй бизнесийн шинэлэг санаа боловсруулсан 16-36 насны залуусыг дэмжиж, тэдний төслийг цаашид санхүүжүүлэх замаар ногоон санаачилгыг дэлгэрүүлэх зорилготой аж. Уг уралдааныг Монголын Энтерпреперүүдийн холбоо эх орондоо хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Манай улсаас энэ уралдаанд 12 баг оролцож байгаа бөгөөд оролцогч багууд өчигдөр МҮХАҮТ-д үзэсгэлэнгээ гаргажээ. Тэгвэл өнөөдөр тус уралдааны шилдгүүдийг шалгаруулах юм байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )