Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын санаачилгаар "Туул голд минж нутагшуулах" төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд Туул голын урсацыг нэмэгдүүлэх эхний 14 минжийг дөрөвдүгээр сарын 14-нд Германаас тээвэрлэж авчирсан. Энэ минжүүдийг байрлуулах "Минж үржүүлгийн төв" ирэх бямба гаригт ашиглалтад орж, минжүүдээ хүлээн авах гэж байна. Хар усан тохойд баригдсан үржүүлгийн газарт минжүүдийг байрлуулж, үржүүлэн хэсэг хугацааны дараа залуу минжүүдээс эхлэн байгальд тавих замаар Туул голыг аврах юм.
В.Бат
Эх сурвалж: "Улаанбаатар" таймс сонин

Сэтгэгдэл ( 0 )