Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын санаачилгаар “Туул голд минж нутагшуулах” төсөл хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд Туул голын урсцыг нэмэгдүүлэх зорилгоор 14 минжийг энэ сарын 14-нд Герман улсаас авчирсан. Хар усан тохойд баригдсан үржүүлгийн газарт минжнүүдийг байршуулан үржүүлж хэсэг хугацааны дараа залуугаас нь эхлэн байгальд тавих замаар Туул голыг аврах юм. Эдгээр минжийг байршуулах “Минж үржүүлгийн төв” ирэх бямба гаригт ашиглалтад орж минжнүүдийг хүлээн авах болно.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )