Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ монгол бичгээр бичигдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 21

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлиг энэ оноос эхлэн хэрэгжиж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын диплом, бүрэн дунд сургуулийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийг крилл, монгол бичигтэйгээр зэрэгцүүлэн олгож эхэлжээ. БСШУЯ-ны сайдын тушаалаар эдгээр албан баримтын загварыг монгол бичигт хөрвүүлэх ажлын хэсэг байгуулагдсан байна. Уг ажлын хэсгийг МУИС–ийн Монгол хэл, соёлын сургуулийн доктор, профессор Ш.Чоймаа ахлан ажиллажээ.

Д.Шинээ                                                                        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top