Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дэд бүтцийн хөгжилд зориулан НЗДТГ, Нийслэлийн авто замын газраас хэрэгжүүлж буй ажлын хүрээнд тус дүүргийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн хэмжээгээр гудамж дагуух хатуу хучилттай зам болон төв замд холбосон нэмэлт замуудыг бүтээн байгуулах ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын дундаас эхлэн 10--р сарыг хүртэл хийхээр төлөвлөн уг ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.
Хийгдэж буй ажлууд:
1.Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр Дэнжийн мянгын автобусны эцсийн буудлаас Гахайн байрны чиглэлд 1,2 км авто замын ажлыг Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр “Оч наран” ХХК гүйцэтгэж байна.
2.Чингэлтэй дүүргийн 12, 13, 15, 16-р хороодын нутаг дэвсгэр дээр Дэнжийн мянгыг Хайлаасттай холбосон 0.9 км, Нарантуул-2 төвөөс Хайлаастыг холбосон 1 км, Хайлаастыг Чингэлтэйтэй холбосон 2.1 км цементээр бзхжүүлсэн нийт 4.1 км шороон замын ажпыг Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр ”Өргөн говь”: ХХК гүйцэтгэж байна.
3.Чингэлтэй дүүргийн 12, 13, 15, 16-р хороодын нутаг дэвсгэрийн гудамжуудыг хусаж, тэгшлэх ажлыг Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр “Хотын зам” ХХК гүйцэтгэж байна.
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР
2012.06.15

Сэтгэгдэл ( 0 )