Өнөөдрөөс нийтийн тээврийн шинэ үйлчилгээ эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 21

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үүднээс “Их тойруу”-гийн замыг бүтэн тойрог болгосон замын нээлт өнөөдөр боллоо. 120 мянгатын аюулгүйн тойргоос зүүн тийш хоёр км шинэ зам барьж, төмөр замын гармыг хийж гүйцэтгэснээр аюулгүйн тойрог зүүн талаараа Нарны замтай шууд холбогдож байгаа юм. Ингэснээрээ Энхтайваны гүүр, Замын цагдаагийн газрын өмнөх төмөр замын гармын ачаалал 30 хувь хүртэл буурах аж.

Тус замыг нээсэнтэй холбогдуулан өнөөдрөөс М:55 буюу “Баянмонгол хороолол-Багатойруу” гэсэн нийтийн тээврийн шинэ чиглэл иргэдэд үйлчилж эхлээд байна. Иинхүү сүүлийн жилүүдэд Баянзүрх дүүрэгт шинээр ашиглалтанд орсон “Баянмонгол”, “Кристал таун”, “Дүнжингарав” зэрэг орон сууцны хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээг хотын төвөөс шууд хүргэх боломжтой болж байгаа юм.  

Д.Шинээ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top