Б.Тамир: Хөтлөгч хүн үзэгчдийн сонирхлыг татаж чаддаг байх хэрэгтэй
Камертон-2 шонд буй байгаа халуун үйл явдлыг цаг алдалгүй үзэгчдэд маш сонирхолтойгоор хүргэж байгаа УДЭТ-н залуу жүжигчин, хөтлөгч Б.Тамиртай цөөн хором хөөрөлдсөн юм. Ингээд та бүхэндээ ярилцлагаа хүргэж байна.
“Камертон- 2” шоуны хөтлөгчөөр ажиллаж байгаа. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
- Мэдээж сэтгэгдэл маш өндөр байгаа. Камертон хамтлаг бол өөрөө Монголын boy band-үүдийн номер нэг хамтлаг. Дараагийнхаа хамтлагийг гаргаж түүхэнд үлдэх урт настай хамтлагийг бий болгох зорилгоор энэ шоуг зохион байгуулж байгаа. Энэ шоу нэвтрүүлгийг хөтлөхөд таатай байна. Тиймдээ ч би энэ шоуг хөтлөхийн хүссэн. Тэр үүднээсээ надад таалагдаж байгаа.
Шоунд хөтлөөч ээ гэсэн саналыг хэн тавьсан бэ?
- Зургийн баг санал тавьсан. Би ер нь Камертон хамтлагийг сонсох дуртай. Өөрийнхөө дараагийн сонсох хамтлагийн хэрхэн яаж байгуулагдаж байгаа яг тэр үйл явдал дээр нь гар бие оролцоно гэдэг бол сайхан завшаан.
Хөтлөгч хийхэд өөрт тань ямар санагдаж байна. Сайхан болоод хэцүү тал нь юу байна?
- Ер нь бүх мэргэжил хэцүү ш дээ.Амархан юм гэж байхгүй.Мэдээж хэцүү зүйл байлгүй яахав. Хөтлөгч бол тусдаа мэргэжил хэдий ч жүжигчний мэргэжлийн хичээлүүд маань их тус болж байна. Тэрнээс биш би өөрийгөө айхтар сойсон юм байхгүй. Миний бодлоор хөтлөгч хүн нэвтрүүлгийг сонирхолтой өрнүүн болгож, үзэж байгаа хүний сонирхлыг татаж чаддаг байх хэрэгтэй. Гадуур шүүмжлэл байдаг хэдий ч тэр бол тэр хүмүүсийнх нь өөрсдийнх нь бодол.
Урьд нь телевизийн шоу хөтөлж байсан уу?
- Телевизийн шоу хөтөлж байгаагүй.Харин албан газруудын тэмдэглэлт үйл ажиллагаануудыг хөтлөдөг байсан. Энэ бол жүжигчин хүний хувьд байдаг л зүйл.
3-р шатны хамгийн гол онцлог таныхаар юу байх бол?
- Шилдэг 51 оролцогч маань арав арваараа багт хуваагдлаа. Урьд нь оролцогчид ганц ганцаараа тоглолтоо үзүүлдэг байхад их баригдмал байсан бол III шатанд багийн тоглолтийг үзүүлнэ. Эдгээр багийн тоглолтуудыг би үзэгчдэд дамжуулна. Одоогоор багуудаа маш их ажиглаж байгаа. Тэгээд тэр ажиглалтан дээрээ үндэслээд үзэгчдэд сонирхолтой байхаар багуудын дунд яриа өрнүүлнэ. Мэдээж багийн хүүхдүүд дотно болж байна. Энэ дундаас дахиад шигшигдээд ирнэ. Шат ахих тусам шоу маань улам сонирхолтой болж байгаа.
Хөтлөгчийн хувьд өөрийн чинь дэмжиж байгаа оролцогч байгаа юу?
- Замбалгарав. Манай нэг үеийн төгсөгч. Замбалгарав үнэхээр сайхан дуулдаг. СУИС-н бүх юманд л оролцдог байсан. Анх яаж хичээж зүтгэж байж дуучин болсон бэ гэдгийг нь мэддэг учраас Замбалгарвыгаа дэмжиж байгаа. Гэхдээ тэмцээнд орж байгаа бүх оролцогчдоо болж өгвөл бүгдийг нь тэнцүүлмээр байна. Монголын залуучууд бүгдээрээ сайхан дуулж байна ш дээ.
Хөтлөлт хийж байхад хөгжилтэй явдал хэр их тохиолдов?
- Өө зөндөө.Мэдээж хөгжилтэй явдлууд байлгүй яахав үгүй дээ л үгээ мартаад хоорондоо аальгүйтэж инээлдэж байгаа юм чинь. Тэр хөгжилтэй инээлдэж байгаа хэсгүүд шоуны төгсгөлд гарна.
Нэгийг онцолбол?
- Нэг оролцогч намайг бүр гайхшралд оуулсан. Би камертоны “ярьдаг” Мээдээг дууриана гэж ярьсан. Мэдээж адилхан уран бүтээлч хүний хувьд маш эвгүй сонсогдсон. Энэ бол шоу нэвтрүүлэг л дээ. Хүн дуртай юмаа хийж ярьж болохоор ардчилсан нийгэм гэхдээ олон түмний нүдэн дээр соёлгүй байдал гаргаж болохгүй. Үзэгчдээ хүндлэх хэрэгтэй. Би тэрнийг нэлээн явуулсан. Үзэгчид мэдэж байгаа байх. .
Мэдээж жүжигчин хүнтэй уулзаж байгаа юм чинь уран бүтээлийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь.Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?
- Манай Пантастик продакшн инээдмийн 50 ангитай кино хийх гэж байгаа. Бэлтгэл ажилдаа орсон. Энэ зунжингаа зураг авалттай. Авьяаслаг залуучуудын баг бүрдүүлсэн байгаа. Дүрүүдэд Батсайхан, Можух, Баяраа, Шагай, Бадамцэцэг, Соко нар тоглож байгаа.Удахгүй намраас үзэгчдийн хүртээл болно.
Ярилцсан Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )