Сэтгүүл зүйн бүтээлийн олон улсын уралдаан зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 21

Азийн хөгжлийн банкнаас сэтгүүл зүйн олон улсын уралдааныг зарлаж байна. "Ногоон хөгжил үү - Хөгжлийн эерэг ногоон уу" сэдэвт энэ уралдаанд Ази, номхон далайн бүсийн орны сэтгүүлчид оролцох боломжтой ажээ. Уралдаанд ирүүлэх сэтгүүл зүйн бүтээл нь Ази, номхон далайн бүсийн орнуудын хүн ам зүйн болон байгаль орчны судалгаан дээр тулгуурлан, асуудал хөндсөн байх ёстой аж. Шүүгчид эцсийн шатанд 25 оролцогчийг шалгаруулж, арваннэгдүгээр сард Токио хотноо Азийн хөгжлийн банкны Хүрээлэнгийн байранд болох Хөгжиж буй Азийн сэтгүүл зүйн олон улсын бага хурал болон шагнал гардуулах ёслолд урих юм байна. Нэг, хоёр, гуравдугаар байрт тус бүр нэг сэтгүүлчийг шалгаруулж, мөнгөн шагнал олгох ба хөгжлийн тухай бичигч нэг залуу сэтгүүлчийг урамшуулах гэнэ. Бүтээлийг наймдугаар сарын 31-нийг хүртэл хүлээн авах аж.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top