Сүүлийн үед гадаадын орон руу явуулж буй карго болон ачаа тээшинд их хэмжээний бурхан шашны холбогдолтой эд зүйлс гаргахыг завдсан тохиолдол ихээр гарах болжээ. Саяхан Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн нислэгээр нэгэн этгээд бурхан шашны 128 судар бусад эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад баригдсан юм. Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагч нар энэхүү хэргийг илрүүлж, холбогдох этгээдийг эд зүйлсийн хамт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүлээлгэн өгчээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )