Наадмаар худалдаалах хүнсний аюулгүй байдалд хяналт тавина

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 21

Монголчууд Үндэсний баяр наадмаараа хуушуур иддэг уламжлалтай. Харин энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээнд 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй цэгт үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Үүний 60 гаруй хувь нь зөвхөн хуушуурын худалдаа байх юм.

Наадмын үйлчилгээний зөвшөөрлийг зөвхөн хүнс, хоолны худалдаанд олгож байгаа. Учир нь өмнөх жилүүдийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн “барааны зах шиг” болдог гэсэн шүүмжлэл дагуулдаг байсан. Энэ жил ийм асуудал гаргахгүйн тулд хяналттай ажиллана гэлээ. Худалдаа үйлчилгээ эрхлэгч нар зөвшөөрөл олгосон цэгт, цэвэр үзэмжтэй асар, сүүдрэвч байрлуулж, дүрэмт хувцастай байх шаардлага тавьж буй. Хүнсний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэхэд Мэргэжлийн хяналтын байгууллага ажиллах юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top