Баянзүрх дүүргийн Засаг дарга буюу тус дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б.Батзоригоор ахлуулсан онцгой байдлын алба зургадугаар сарын 19-ны есөн цагт үерийн дуудлага авсан даруйд үерийн газар дээр ажиллаж шуурхай арга хэмжээ авсны үр дүнд цагийн байдлыг хохирол багатай даван туулж чадлаа. Уг орой 9 цагт дүүргийн Баянзүрх дүүргийн Засаг дарга буюу тус дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг дүүргийн Онцгой комиссыг газар дээр нь хуралдуулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэр гарган ажиллалаа. Баянзүрх дүүргийн Засаг дарга буюу тус дүүрэгт МАН-аас нэр дэвшигч орон гэрээ алдсан иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож тэдэнд шаардлагатай байгаа зүйлийг олгож эхэллээ. Гэр оронгүй болсон 13 айлд засаг даргын нөөц хөрөнгөнөөс гэрийн асуудлыг шийдвэрлэж өглөө. Өнөөдөр эдгээр айлуудад гэрийг нь гардуулан өглөө. Мөн дүүргийн улаан загалмайн нийгэмлэг тэдгээр айлуудад үер болсон шөнө тусламжийн хувцас өгсөн байна. мөн шөнө дүүргийн ТҮК, Нийтлэг үйлчилгээний газраас ковш гарган ажиллуулж лаг шаварт бөглөрсөн замыг бүрэн цэвэрлэж замыг нээсэн байна.
Өнгөрсөн 2 хоногт үерийн хамгаалатын далан сувгийг цэвэрлэж, Зам, гудамж талбай, хашаанд хуримтлагдсан хогийг ачиж зайлуулжээ. Дүүргээөс нурсан хашааг сэргээн босгож будаж янзалж өгсөн байна. одоо ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )